Кино урлагийг дэмжих сангийн зардалд 100 сая төгрөгийг шилжүүлэх саналыг дэмжжээ

Admin | 2022-11-03


Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.11.03) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 05 минутад эхэлж, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 

 Хуралдаанаар “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын урсгал зардал болох бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг 1.5 сая төгрөгөөр бууруулж, Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх борооны пуужин 2500 ширхэг авахад 1.5 сая төгрөгийг мөн сайдын багцын урсгал зардалд нэмэх”, “Соёлын сайдын урсгал зардлыг 100 сая төгрөгөөр бууруулж, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааны зардалд 100 сая төгрөгийг шилжүүлэх” зэрэг Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд шаардагдах 17 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33.628.0 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд нэмэх,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардалд тусгагдсан Өнөр бүл хүүхдийн төвийн урсгал зардлыг 100 сая төгрөгөөр, Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг 2.7 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх зэрэг Ажлын хэсгээс гаргасан санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)