Б.ПҮРЭВДОРЖ: Тэтгэврийг 7 биш 5 жилээр тогтоолгохыг шаардаж жагсаал зохион байгуулна

Admin | 2022-11-03


  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.  

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сүхбаатарын талбайд арваннэгдүгээр сарын 8-ны өдөр тэтгэврээ долоо биш таван жилээр тогтоолгох тухай хуулийг батлуулахыг шаардаж жагсаал зохион байгуулна. Үүний дагуу өөрийнхөө сошиал хуудсанд пост бичсэн байгаа. Энэ жагсаал бол ард иргэдийнхээ төлөө анх удаа хууль батлуулахын тулд хийж буй жагсаал гэдгээрээ онцлог.

Өчигдөр намайг энэхүү жагсаалын талаар үг хэлсний дараа ХЗДХ-иин сайд Х.Нямбаатар "Жагсаалын чинь аюулгүй байдлыг хангая" хэмээн ярьсан. Энэ санаачилгад нь баярлалаа. Гэхдээ доромж маягтай буюу цөөхөн хүн оролцох нь хэмээн хандаж байх шиг байсан. Тэгэхээр ард иргэдийг олуулаа ирээрэй гэж уриалж байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)