Ц.ДАВААСҮРЭН: Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

Admin | 2022-11-03


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Ерөнхий сайдад хандаж Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэрээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авч, эхнэр Соёлмаагийн нэр дээр зээл болгож гаргасан. Тэр зээл нь одоо Хөгжлийн банкинд шилжсэн. Хөгжлийн банк сангийн яамны харьяанд шилжсэн.

Шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх тухай танай Засгийн газрын бодлогод нийцэхгүй байна. Иймд Сангийн сайдыг огцруулах шаардлага хүргүүлж байна гэлээ.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар өчигдөр багагүй маргалдаад амжсан юм. 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх хүрээнд Ц.Даваасүрэн гишүүн Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлэхэд Засгийн газар баталгаа гаргах тогтоолын төслийг шүүмжилсэн юм. Мөн тэрбээр, Сангийн сайд Б.Жавхлан хаана л банк байна очиж гар дүрж луйвар хийх ээ боль. Энэ бүгдийг Түр хороо шалгах хэрэгтэй. Ийм ёс зүйгүй зүйл байж болох уу хэмээсэн юм. 

Тэгвэл өнөөдөр Ц.Даваасүрэн гишүүн Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүллээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)