Б.ЖАВХЛАН: Ц.Даваасүрэн гишүүн үнэн, шударгын дүрд тоглохоо боль

Admin | 2022-11-03


  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлэхэд Засгийн газар баталгаа гаргах тогтоолын төслийн асуудал дээр маргаантай байгаа.

Ц.Даваасүрэн гишүүний зүгээс "Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн Чинзоригийн нэрээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авч, эхнэр Соёлмаагийн нэр дээр зээл болгож гаргасан. Тэр зээл нь одоо Хөгжлийн банкинд шилжсэн. Хөгжлийн банк сангийн яамны харьяанд шилжсэн. Шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх тухай танай Засгийн газрын бодлогод нийцэхгүй байна. Иймд Сангийн сайдыг огцруулах шаардлага хүргүүлж байна" гэсэн байр суурьтай байна.

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан "Ц.Даваасүрэн гишүүнд гүтгүүлж, зөндөө тэвчлээ. Ц.Даваасүрэн гишүүний хувьд парламентад олон жил суусан туршлагатай нэгэн. Үлгэрлэж явахын оронд парламентыг өөрийнхөө улс төрд ашиглаж байгаа нь харамсалтай байна. Өөрөө шударга, үнэний дүрд гүйгээд байдаг. Гэвч цаадах бодит үйлдэл, хүнийг нь мэдэж байгаа хүний хувьд үнэхээр харамсалтай байна. Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2020 онд ажиллаж байсан улс төр судлаач Ц.Гансүх гэх залууг "Дарханы арьс ширний цогцолбор" бүтээн байгуулалт төрийн өмчийн үйлдвэрийн газрын захирлаар томилуулсан. Гэтэл одоо тэр үйлдвэрт юу болж байгаа вэ гэвэл арьс үйлдвэрлэх тоо нь 10 сая арьсыг боловсруулдаг байсан бол одоо 4.4 сая болж тоо нь буурч, хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн байна. Таны үнэнч шударга байдал чинь энэ үү. Энэ бол нэг хэсэг нь шүү" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)