МАН-ын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11:00 цагт болохоор товлогджээ. Хурлаар МАН-ын генсекийг шинээр томилох асуудлаар хэлэлцэх бололтой. Мөн зарим томилгооны талаар хэлэлцэх сурагтай. Одоогийн байдлаар МАН-ын генсекээр Д.Амарбаясгалан хэвээр ажиллаж байгаа. Гэхдээ Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдсон тул хуулийн дагуу давхар албан тушаалтай байж болохгүй учир генсекийн ажлаас нь чөлөөлөх ёстой. Гэвч Д.Амарбаясгаланг МАН-ын генсекээр үлдээх сонирхол намынхан дунд байгаа аж. Уг нь Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга болоход л Ерөнхийлөгчийн зүгээс Я.Содбаатарыг генсект санал болгосон ч намын залуу удирдлагууд хүлээж аваагүй гэх яриа гараад буй. Учир нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ генсек Д.Амарбаясгаланг 2024 оны сонгууль хүртэл ажлуулах сонирхолтой байгаа бөгөөд намын Бага хурлаа ч мөн сонгуулийн өмнөхөн зохион байгуулахаар төлөвлөсөн гэх. Ямартай ч өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлөөр дээрх асуудлуудыг хэлэлцэх тул нэг тодорхой шийд гарах нь ойлгомжтой биз ээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14