Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар түгжрэлд БУУЖ өгсөн үү

Admin | 2022-11-13


    Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахаар нэлээд эрч хүчтэй ажилдаа орсон. Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн есдүгээр сарын хуралдаанаар хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хүртэл шинэчлэн баталсан. Өмнө нь Үндэсний хороог Ерөнхий сайд ахлан ажиллаж байсан. Харин цаашид Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог сайд Ж.Сүхбаатар ахлаж ажиллахаар болсон билээ.

Их л сүржин зохион байгуулалттай эхэлсэн Ж.Сүхбаатар сайд эд түгжрэлийн үед хаачив. Хариуцсан хот нь түгжрэл тэг зогсохын наагуур мөлхөж байхад сайд яагаад нам жим байна. Эсвэл түгжрэлийг бууруулж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч бууж өгсөн үү.

Түүнийг яагаад эрэл сурал болоод байна гэхээр Хот хариуцсан сайдын амлаж авсан анхны ажил түгжрэлийг бууруулах. Тиймээс нэг хэсэгтээ л тэрээр тэгж, ингэж түгжрэлийг бууруулна гэж ярьсан. Баахан хурал, хэлэлцүүлэг хийсэн. Буяны машин замын түгжрэл үүсгэдэг юм байна гэж олны ундуйцлыг хүргээд авсан. Бас болоогүй "би жолоо барьдаггүй" гэж цахим сүлжээнд бичиж олны эгдүүцлийг хүргэсэн. Дараа нь хотын хурал дээр "төсөв мөнгө хүрэлцэхгүй байна" гэж бас гонгиноод амжсан. Бүр хэдэн тэрбумыг цацчихаад шүү дээ.

Ер нь Ж.Сүхбаатар сайдад анхнаасаа түгжрэлийг бууруулах бодлого, төлөвлөгөө байгаагүй юм байна. Үгүй ядаж ганц гялтайх санаа ч байсангүй бололтой. Тиймээс л тэрээр өнгөрсөн хугацаанд албан тушаалаа л зузаатгаснаас биш ард түмний асуудлыг нимгэлсэнгүй. Уг нь монголын автозамын аль сайн гэсэн инженерүүдийг цуглуулаад гарц, шийдлээ олоод явах боломж түүнд хангалттай бий шүү дээ...

 

                                                                                                                                                                                      Д.ДАВААСҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)