Ж.Батзанданг цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ

Admin | 2022-11-08


   УИХ-ын гишүүн асан, яллагдагч Ж.Батзанданг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалт, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8, 9, 10 дахь хэсэгт тус тус зааснаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан юм. 

 

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа арваннэгдүгээр сарын 6-ны өдөр дууссан байна. Харин прокуророос цагдан хорих хугацааг дахин 30 хоног сунгах хүсэлт гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Ж.Батзандан, Г.Аюулгүй нарыг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)