О. Цогтгэрэл: Төрийн дутуу шийдвэрүүдээс болж эдийн засаг, ард иргэдэд халгаатай нөхцөл байдалд хүрлээ

Admin | 2022-01-02


УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О. Цогтгэрэл “Бид парламентын бүлэгтэй намын хувьд эрх баригчдын ажилд үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Өнгөрсөн онуудыг дүгнэхэд Монгол Улс ДНБ-ийнхээ 20 шахам хувь буюу дэлхий жишгээр асар өндөр зардал гаргасан. Үүний цаана манай улсын өр нэмэгдэж байна. Мөн олон мянган ажлын байр алдагдаж, уул уурхайн олон төслийг барьцаалан зээл авч халамж тарааж өдөр хоногийг аргацааж байна. Эдийн засгаа эрчимжүүлэхээс гадна PR-аа эрчимжүүлсэн олон бодлогыг бид харлаа. Өнгөрсөн долоо хоногт зарласан Шинэ сэргэлтийн бодлогоороо асар олон Төрийн өмчит компаниудыг байгуулах нь. Төрийн оролцоо улам бүр нэмэгдэх нь. Оны төгсгөлд инфляц хоёр оронтой тоонд хүрчихлээ. Цаашид эдийн засаг маш их эрсдэлтэй байна гэж бид харж байгаа. Төрийн дутуу шийдвэрүүдээс болж эдийн засаг, ард иргэдэд халгаатай нөхцөл байдалд хүрлээ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)