Л.ЭНХ-АМГАЛАН: Би буриадын боловсролын сайд биш. Туурга тусгаар Монгол Улсын Боловсролын сайд

Admin | 2022-11-13


   Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн маргаан нэлээд удаан үргэлжилж буй. Хуучин захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлж Б.Болорыг томилоод байгаа. Гэтэл сурагчдын эцэг, эхчүүдийн төлөөлөл тус сургуулийг ОХУ-ын өмч болгохыг хүссэн өргөдлийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн удаатай. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Монгол-Оросын хамтарсан сургуулийг ОХУ-д шилжүүлэх хүсэлт өгсөн нь эх орноосоо нүүр буруулсан хэрэг. Монголын төрийн өмчит тус сургуулийн захирлаар ийм хүнийг томил гээд орос хүний нэрийг яаманд бичгээр ирүүлсэн. Энэ бол манай улсын дотоод хэрэгт оролцсон үйлдэл гэдгийг салбарын сайдын хувьд Оросын элчинд сануулсан. Би буриадын боловсролын сайд биш. Туурга тусгаар Монгол Улсын Боловсролын сайд" хэмээн хатуухан хэлжээ. Түүнчлэн зарим хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа "Монгол-Оросын хамтарсан сургууль 1992 онд Монгол улсын хөрөнгөд шилжсэн. Хувьсах зардал нь улсаас гардаг. Нийт зардлын 70-80 хувь нь эцэг, эхчүүдийн төлж буй төлбөрөөс бүрддэг. Зөвхөн орос хэлээр хичээлээ ордог байлаа гээд Оросын өмч гэсэн үг биш. Монголынхоо өмчийг Оросын өмч болгох гээд байгаа эцэг, эхчүүдийг үнэхээр ойлгохгүй байна" хэмээн ярьсан байдаг.

Ямартай ч Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирлаар орос хүн томилохгүй гэдэг байр сууриа хатуу илэрхийлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)