Японы хууль зүйн сайд зохисгүй үг хэлсэндээ гэмшиж, огцорчээ

Admin | 2022-11-13


  Японы Хууль зүйн сайд Ясухиро Ханаши огцорчээ. Учир нь Хууль зүйн сайдын хувьд цаазын ялтай хоригдлыг дүүжлэн цаазлах бүх тушаалд гарын үсэг зурах үүрэгтэй. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд уг албан тушаалд томилогдсон ч эрх мэдлээ хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн нэгэн арга хэмжээн дээр "Хууль зүйн сайд бол цаазаар авах ялыг батлахын тулд тамга дарах л үүрэгтэй даруухан албан тушаал. Хууль зүйн сайд байх нь илүү санал, мөнгө авчрах албан тушаал биш" гэж хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн юм. Ясухиро Ханаши хэлсэн үгэндээ уучлал гуйсан хэдий ч тэрээр адилхан утга бүхий үгийг хэд хэдэн удаа хэлсэн нь олон нийтийн шүүжлэлийг өндөр авхуулахад хүргэжээ. Тиймээс тэрээр сайдын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)