О.ЦОГТГЭРЭЛ: Монгол Улс асар их улс төржсөн эдийн засагтай улс болж байна

Admin | 2022-11-14


Ардчилсан намын бүлэг хуралдаж, гурван асуудал хэлэлцжээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар эрх баригч хүчин 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Засаглалын хувьд хэрхэн хөгжих тухай ямар заалтыг тусгасан, хэрхэн хэрэгжиж байгаа талаар авч хэлэлцсэн байна. Мөн Засгийн газарт албан шаардлага хүргүүлжээ.

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл " Шаардлагын агуулгын хувьд Монгол Улсын эдийн засгийн 40 хувь нь төсвөөр дамжин хязгаарлагдаж байна. Үүн дээр нэмэгдээд ТӨК-уудын борлуулалтын орлого 55 их наяд болсон. Ингэснээр манай улс асар их улс төржсөн эдийн засагтай улс болж байна. Үүний цаана авлига хээл хахуулийн асуудал байна. Энэ удаад нүүрсний хэрэгтэй холбоотой долоон зүйл заалт бүхий албан шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Зүйл заалт бүрээр намын бүлэг саналаа нэтгэсэн. Хүний өөрийн нам гэхгүй бүх асуудлыг ил болго. 

Хоёрдугаарт, МАН-ын мөрийн хөтөлбөр зургаан дэд бүлэг 98 дэд зүйлтэй. Мөрийн хөтөлбөртөө авлига албан тушаалын хэргийг бууруулна, хариуцлага чангатгана гэсэн. 2015 онд олон улсад авлигын индексээр Монгол Улс 75 дугаар байранд явж байсан бол, таван жилийн дараа буюу 2021 онд 105 дугаар байр руу ухарсан байна. Санаачилга гаргахгүй байна. ЖДҮ-ийн сангийн хулгайд 49 албан тушаалтан холбогдож байсан. 

Гуравдугаарт, Хэмнэлтийн тухай хуулиар 18 их наядын төсвийг хэмнээд байна гэснээ төсөв нь нэмэгдээд байдаг. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс их орлоготой, өндөр дүнгээр худалдан авалт хийж байна" хэмээлээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)