УИХ-аас мягмар гараг бүрийн 11:00 цагт өнгөрсөн долоо хоногтоо хэлэлцэж батлагдсан хууль тогтоомж болон бусад мэдээллийг мэдээлэх цагийг шинээр гаргаж байгаа.
Тэгвэл энэ долоо хоногийн мягмар гарагийн мэдээллийн цагаар ирэх оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр УИХ-ын чуулганаар 2023 оны төсөв батлагдсан. Мөн НДШ-ийн болон ЭМД-ын сангийн хуулиуд батлагдаж, тус хуулийг дагалдаж нийтдээ Засгийн газраас өргөн баригдсан 99 хууль, зургаан тогтоолыг баталсан.
2023 онд нийгэм, эдийн засгийн хувьд тодорхой хүндрэл бэрхшээл, тодорхойгүй байдлууд үргэлжлэх төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын зүгээс энэ удаагийн Төсвийн тухай хууль батлах хүрээнд хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлж ажилласан.
Нэгдүгээрт, төсөвтэй холбоотой төсөвт суугдсан байсан болон ирэх онд тэвчиж, бууруулж болох тодорхой зардлуудын хэмжээг бууруулах арга хэмжээг авсан. Энэ хүрээнд төсвийн алдагдлыг бууруулж төсвийн тэнцлийг сайжруулах бодлого явагдана гэж харж байна. Тодорхой төсвийн алдагдлыг хэмнэсэн зардлын эх үүсвэрээр тухайн нийгэмд хүлээлттэй байгаа асуудлуудыг шийдвэрлэх бодлогыг баримталсан. Тодруулж хэлбэл, эрчим хүчний тарифын хөнгөлөлт, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн хөтөлбөрт анхаарч ажиллана.
"ТӨК-иуд буюу хувьцаат компаниуд мэдээллийн системд бүртгэгддэг болно"
Төсвийн шинэчлэлийн хүрээнд 2023 оны төсвийг дагалдаж гарах тогтоолуудын хэмжээнд хэд хэдэн шинэчлэлийг УИХ-аар баталлаа. Үүний хамгийн гол асуудал нь төрийн өмчит компаниудтай холбоотой асуудал байгаа. Цаашид ТӨК-иуд буюу хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос гаргахаар бэлдэж буй нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системд бүртгэгддэг болно. Тэгэхээр эдгээр компаниудын бүхий л мэдээлэл нэгдсэн нэг системд бүртгэгддэг болох юм. Уг ажлыг УИХ-ын зүгээс ирэх оны нэгдүгээр улиралд багтаан ажил болгоно.
"Төрийн өмчийн компаниудын нууцын гэх гэрээнүүдийг энэ онд багтааж УИХ-д танилцуулах үүргийг өгсөн"
Нүүрстэй холбоотой үйл ажиллагаа, тээвэрлэлт, олборлолт болон экспортын гэрээнүүд ил тод бус байдаг. Уг асуудалд хандаж УИХ-ын зүгээс нэг зүйл заалтыг тогтоолд тусгаж өгсөн. Төрийн өмчийн буюу уул, уурхайн чиглэлийн компаниуд ашигт малтмалыг олборлохоос авхуулаад экспортод гаргах хүртэлх бүх үе шатад хамааралтай гэрээг татварын нэгдсэн системд цахим төлбөрийн системээр бүртгүүлж байж экспортод гаргадаг болно. Цаашид төрийн өмчийн компаниудын нууцын гэх гэрээнүүдийг энэ онд багтааж УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн.
"Улсын төсөвт тусгагдаж байгаа шинэ хөрөнгө оруулалт болон тодорхой ажил үйлчилгээ болгоны дуусах хугацаа гурван жил дотроо байна"
Төсвийн шинэчлэлтэй холбоотой ажлыг хийгээд эхэлсэн. Төсвийн тухай хуульд энэ удаагийн төсөвтэй холбогдуулж хэд хэдэн эрх зүйн хүрээний өөрчлөлт орсон. Энэ хүрээнд төсвийн хяналт шалгалт, хариуцлагыг сайжруулах тэр дундаа барилгын салбар, ААН, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах хэд хэдэн заалтыг тусгасан. Үүнд, улсын төсөвт тусгагдаж байгаа ямар нэгэн шинэ хөрөнгө оруулалт болон тодорхой ажил үйлчилгээ болгоны дуусах хугацаа гурван жил дотроо байна гэж зааж өгч байна. Тэгэхээр 5-10 жил үргэлжилдэг, олон жилд төсөв санхүүг нь хувааж тавьдаг энэ буруу жишгийг халах хариуцлагын тогтолцоог төсвийн тухай хуульд оруулсан.
Барилгын салбарынхан болон хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн санхүүгийн жил эхэлснээс хойш аливаа төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санхүүжилтийг төсвийн тодотголоор хасаж, бууруулдийг хориглосон" гэлээ.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14