Д.АМАРБАЯСГАЛАН: Л.Оюун-Эрдэнэ бид хоёр эрх мэдлийн төлөө хагаралдан тэмцэлдэх шалтгаан байхгүй

Admin | 2022-11-15


   МАН дотроо хагарч , ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараагийн ерөнхий сайд болно гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээлэлд гараад буй.

Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.

 Тэрбээр, Монгол Улсын ерөнхий сайдын ажилд саад учруулах зорилготой хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай зүйл маш ихээр явуулж байна. Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаад богино хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд зохион байгуулалттай олон зүйл гарсан. МАН дотроо хагарч, Э.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хоорондоо мууджээ гэх зохион байгуулалттай гүтгэлгийг хийж байгаа өнцөг, чиглэлийг АН-ын дотоод учраа олж чадаагүй, эрх мэдэлд улайрсан зарим нөхдийн хийж байгаа ажил гэж харж байна. МАН-ыг эв нэгдэлгүй болгож төрийн ажилд саад болж байж сөрөг хүчний хүсэл хангагддаг юм болов уу даа гэж бодож байна. Бид албан тушаалын төлөө тэмцэлдэж, нэгнээ унагаж явах үеийн төлөөлөл биш. Л.Оюун-Эрдэнэ бид хоёр эрх мэдлийн төлөө хагаралдан тэмцэлдэх ямар ч шалтгаан байхгүй. Харин МАН хоёр удаа дараалан засгийн эрх барьж байгаа үүрэг хариуцлагаа ард түмнээс өгсөн томоохон даалгавар гэдгийг ухамсарлаж, нийгэмд болохгүй байгаа ард иргэд учирч буй алдаа дутагдал болон авлигыг байхгүй болгохын төлөө хичээн зүтгэх ёстой" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)