Г.ЗАНДАНШАТАР: Олборлох салбарын асуудлыг ил болгоход Хянан шалгах түр хороо чухал үүрэгтэй

Admin | 2022-11-22


  Монгол Улсын 2023 оны нэгдсэн Төсвийн тухай хууль болон “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг Улсын Их Хурал 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. 

Үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар нартай уулзаж, уул уурхайн олборлох салбарын ил тод байдлыг хангах хуулийн төслүүдийг ойрын хугацаанд хэлэлцүүлэх асуудлаар чиглэл өглөө. 

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд олборлох салбарын далд байгаа асуудлыг ил болгоход Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо (Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох)-той хамтран ажиллах хэрэгтэйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)