Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ирэх өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн тэг зогсож болзошгүй тул сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимаар оруулах санал гаргасан.
Тэрбээр "Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.
Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт 2 өдрийн өмнө хүргүүлээд байна.
Үүнд:
1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
3. Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ талаарх ажлын биелэлт, үр дүнгийн мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ" хэмээв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14