Сумын цолтой 576 бөх барилдсанаас залуу бөх Б. Гончигсүрэн түрүүллээ

Admin | 2022-11-27


   Сумын цолтон болон залуу бөхчүүдийн арваннэгдүгээр сарын ээлжит барилдаанд 576 барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, залуу бөх Батхуягийн Гончигсүрэн 10 даван анх удаагаа түрүүлжээ.

Харин Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн заан Батхуягийн Бат-Эрдэнэ хоёр дахь удаагаа үзүүрлэлээ. 

Их шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Баянгол дүүргийн усан спорт сургалтын төвийн бөх, сумын заан Ч.Бямбадорж шалгарсан бол шөвгийн тавд Завхан аймгйн Нөмрөг сумын харьяат, сумын заан Ё.Гантулга, Увс аймгийн Малчин сумын харьяат, 10 дугаар сарын түрүү бөх, сумын заан Э.Түмэннасан нар үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)