Х.НЯМБААТАР: Казиногийн хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт таавар тоглоомын тухай хууль гэсэн багц байдлаар өргөн мэдүүлнэ

Admin | 2022-11-27


   ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Монгол Улс ковидын өмнөх жил буюу 2019 онд 580 мянга орчим жуулчин хүлээн авч, тухайн салбараас 610 орчим сая ам.долларын орлого олсон статистик бий. Харин ковидын дараах жилүүдийн статистик тоо гараагүй байна. 2020, 2021 он үндсэндээ хөл хориотой, жуулчингүй байсан. Энэ дүнгээр нь авч үзвэл 2019 оны үед бид ДНБ-ий 6 орчим хувийг энэ салбараас бүрдүүлж байсан байна. Тиймээс цаашид аялал жуулчлалын салбарын ДНБ-д үзүүлэх үр нөлөөг 30 хувьд хүргэх том зорилт дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Монголд зочлох жил болгож зарласан. Тиймээс Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай журмаар УИХ-д өргөн мэдүүлж, ирэх сард багтаан батлуулах шаардлага бий. Бид нэн тэргүүнд визийн хамгийн сайн нөхцөлтэй, визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах, Монгол Улсад ирэх агаарын тээврийн зардал хамгийн хямд байна гэдгийг аялал жуулчлалынханд танилцуулж, манай улсад ирэх жуулчдад энэ мессежийг өгөх зорилготой 33 зүйл, 5 бүлэгтэй хуулийн төсөл бий. Энэ хуулийн төслийг дагалдаж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орно. 

Мөн Казиногийн хууль, Морин бооцоот уралдааны тухай хууль, Төлбөрт таавар тоглоомын тухай хууль гэсэн гурван хуулийг багц байдлаар дагаж өргөн мэдүүлэхээр болж байна. Энэ лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрлөө авна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)