Г.ЗАНДАНШАТАР: Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглоно

Admin | 2022-11-28


  "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Архидан согтуурснаас болж зуурдаар нас барах тохиолдол дэлхийн түвшнээс хоёр дахин их байна. Гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь маш их байна. Тиймээс "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль"-ийг баталсан. Хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Тиймээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал. Жишээ нь, градусыг багасгах, татварыг нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох ёстой. "Намайг алгас" аян өрнөж байна. "Намайг алгас" гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Архи үйлдвэрлэгчийн нэр худалдсан этгээдийн нэр, импортолсон тохиолдолд импортлогчийн нэр, үйлдвэрлэгдсэн он сар, тоо хэмжээ, гарал үүсэл, татвар төлсөн дүн, худалдан борлуулсан дүн зэргийг багтаасан мэдээллийн сантай болно. Архидан согтуурах тусгай зөвшөөрлийг хяналттай болгож, үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгоно" гэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)