Б.ЖАВХЛАН: Нүүрсний экспортыг нэмэгдүүлж 40-70 сая тонн хүргэх зорилт дэвшүүллээ

Admin | 2022-11-29


Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсан билээ. Тэгвэл айлчлалын үеэр хэд хэдэн чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Нүүрсний экспортыг нэмэгдүүлж 40-70 сая тонн хүргэх зорилт дэвшүүллээМонгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол бүхий 20 орчим баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн савалгаа дэлхийн олон оронд бэрхшээл болж, хямрал үүсгэсэн энэ цаг үед урд хөрш эхний таван улсын айлчлалыг хүлээн авах хүрээлэлдээ Монгол Улсыг багтаасан нь том дэмжлэг болов. Энэ удаагийн айчлалын хүрээнд найм, найман жилээр төлөвлөж явдаг Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны эдийн засгийн стратегийн бүрэн түншлэлийн бичиг баримтаа шинэчиллээ. Мөн анх удаагаа манай хоёр улсын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг байгууллаа. Үүний үр дүнд ойрын хугацаанд хийгдэх гадаад худалдаа болон хилийн боомтуудын асуудал, хөрөнгө оруулалт нь харилцан ашигтай байх чиглэлд хамтарч ажиллах тодорхой чиг үүрэгтэй боллоо" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)