"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ

Admin | 2022-11-29


“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ. Тэрээр Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан билээ. "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан бөгөөд тэргүүн дэд захирал Д.Хаянхярвааг баривчлагдан чөлөөлөгдөхөд түүний оронд 2021 оны 10 дугаар сард Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байсан аж.

Түүний ажилласан байдал:

  • 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
  • 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
  • 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
  • 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
  • 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
  • 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
  • 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
  • 2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд


 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)