Газар хөдлөлтийн гамшгийн үед нийслэлд иргэдийг нүүлгэн шилжүүлэх 31 байршил, түр цугларах 192 талбайг баталжээ

Admin | 2022-06-09


Болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх байршил, түр цугларах талбайг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс тогтоосон байдаг. 2016 онд баталсан уг тогтоолоор нийслэлийн 9 дүүрэгт нийт 31 байршлыг болзошгүй гамшиг тохиолдсон үед нүүлгэн шилжүүлэх байршлаар баталсан юм. Тодруулбал, 

Баянгол дүүрэг: 

  • СХД 1-р хороо Баянголын аман дахь Гольфийн талбай 40 га 
  • СХД 24-р хороо толгойтын баруун салаанд 18 га 
  • БГД 20-р хороо Хорих 461дүгээр ангийн урд талд Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн 50 га 

Баянзүрх дүүрэг 

  • БЗД 20-р хороо Баяндөхөмийн аманд 40 га 
  • БЗД 20-р хороо Хар усан тохойд 18 га 
  • БЗД 20-р хороо Монгол шилтгээн амралтын газар 12 га 
  • БЗД 28-р хороо Улиастайн аманд 19 га 

Сонгинохайрхан дүүрэг 

  • СХД 21-р хороо Төмөр замын 361-н гарамын орчим 87 га 
  • СХД 21-р хороо Монгол наадам цогцолборын талбай 120 га 

Сүхбаатар дүүрэг 

  • СБД 20-р хороо Бэлхэд 8 га 
  • СБД 18-р хороо Мод үржүүлгийн талбай 54 га 
  • СБД 19-р хороо Хандгайтын зуслан дахь Дугуйн талбай 5 га 
  • СБД 19-р хороо Хандгайтын зуслан Янзага хүүхдийн зуслан 19 га 
  • СБД 15-р хороо Ар хустайн зусланд Оюунтүлхүүр сан, БХХҮХолбооны хашаа түүний орчмын талбай 8 га 

Хан-Уул дүүрэг 

  • ХУД 13-р хороо Өлзийт хорооллын урд Гавьжийн шандын 73 га 
  • ХУД 8-р хороо Нүхтийн аманд 15 га 

Чингэлтэй дүүрэг 

  • ЧД 19-р хороо Өвөр гүнтийн зусланд 15.3 га, СХД 21-р хороонд Ар гүнтийн зусланд 10 га 
  • ЧД 17-р хороо “Тахилт 3”-ын аманд 20 га 
  • ЧД 19-р хороо Ойн булаг зусланд 4.5 га 

Багануур дүүрэг 

  • 1-р хороо Нарийний ам 10 га 
  • 5-р хороо Нарийн нуур 10 га 
  • 5-р хороо Талийн толгой 10 га 

Багахангай дүүрэг 

  • 1-р хороо Алтаргана гэр хорооллын баруун “Гөлтгөнө” уулын энгэрт 2 га 
  • 1-р хороо Хангамжийн урд уул Өндөр толгойн энгэрт 2 га 
  • 1-р хороо Аэрдромын талбай 502 га 
  • 1-р хороо Нуурын гэр хорооллын урд талбай 2 га 

Налайх дүүрэг 

  • БЗД-ийн 11-р хороо Мянганы баруун дэнж 7 га 
  • 4-р хороо Бүс нуур 20 га 
  • 7-р хороо Өвөр шандын урд талбай 20 га 
  • 5-р хороо Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нэрэмжит Бадрал цэцэрлэгт хүрээлэн 26.3 га 
  • 5-р хороо, Городок тосны баруун урд талд 50 

Мөн газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түр цугларах 192 талбайг нарийвчлан тогтоосон байдаг юм. Эдгээр нүүлгэн шилжүүлэх байршил болон түр цугларах талбайн дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. 

http://map.nema.gov.mn/map/map/eMapEmbed.jsp?cid=1&gid=12&mid=481&fbclid=IwAR2_sLVwlmpVkAAhtscUNTfpnPMoPvC-wW1zpl8WO5XME5tAfm548RnH9I8

 

Эх сурвалж: Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл

Сүүлд нэмэгдсэн

  • Хот Байгуулалт, Дэд Бүтцийн Хороогоор Нийслэлийн 2023 Оны Төсвийн Төслийг Хэлэлцлээ

    2022/11/30 12:58
  • Нийслэлийн Төсвийн Төслийг Хороодоор Хэлэлцэж Эхэллээ

    2022/11/29 17:19
  • Нийслэлийн 2023 Оны Төсвийн Орлогыг ₮1 Их Наяд 742.3 Тэрбумаар Төлөвлөжээ

    2022/11/28 18:24
  • Сургууль, Цэцэрлэгийн Хүнсний Хангамжийн Аюулгүй Байдалд Анхаарч Ажиллана

    2022/11/23 17:20
  • Нийслэлийн 2023 Оны Төсвийн Төслийг Нийслэлийн ИТХ-Ын Ээлжит 16 Дугаар Хуралдаанаар Хэлэлцэнэ

    2022/11/23 16:26
  • Нийслэлийн 2023 Оны Төсвийн Төслийг Өргөн Барилаа

    2022/11/22 19:59
  • Нийслэлийн 2023 Оны Төсвийн Төслийг Өргөн Барилаа

    2022/11/22 19:19
  • "НИТХ-7 Хоногт" Тойм

    2022/11/18 17:21
  • “Хүний Эрх Ба Жендэр” Сургалтыг Зохион Байгууллаа

    2022/11/18 16:17
  •  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)