Энэ жил 150 гаруй оюутан цагдаа ажиллана

Admin | 2022-06-16


Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжин, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, НАЖГ, Монголын оюутны холбоо… зэрэг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа” арга хэмжээ эхэллээ. Энэ жил 150 гаруй оюутан “Оюутан цагдаа”-аар ажиллахаар бүртгүүлээд байна. Гадны жуулчдад туслах, мэдээллээр хангах, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээ 2014 оноос зохион байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд нийт 400 гаруй оюутан цагдаа ажилласан байна. 

Харин цар тахлын улмаас 2020, 2021 онд өнжсөн уг арга хэмжээг энэ жилээс сэргээж байгаа бөгөөд өнөөдөр оюутан цагдаа нарт уулзалт, мэдээллийг өглөө. Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Энэ арга хэмжээ хэд хэдэн ач холбогдолтой. Юуны түрүүнд оюутнууд хууль зүйн мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Мөн гадаад дотоодын жуулчдыг ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа. Эцэст нь түр ажлын байр бий болж, оюутнууд тодорхой хугацаанд цалин, орлоготой болж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ач холбогдол өгөн, дэмжиж оролцдог” гэлээ. 

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан 2022.05.13-нд захирамж гарган “Оюутан цагдаа” хөтөлбөрийг урамшуулах, хувцас хэрэгсэлд нь зориулж нийт 157.1 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)