Д.ТОГТОХСҮРЭН: Ёс зүйн хороонд Ч.Ундрам гишүүний талаар гомдол ирсэн тохиолдолд асуудлыг хэлэлцэнэ

Admin | 2022-12-04


  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын бага хурал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Цахим сүлжээнд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой зүйл цацагдсан. Энэ бол хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол ирсэн тохиолдолд түүний асуудлыг хэлэлцэнэ" гэсэн юм.

Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар Чингис бондын эргэн төлөлтийн талаар Сангийн сайдын мэдээллийг сонссон байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцэх байсан ч агентлагийн дарга нь ирээгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)