Хятад нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтанг цаазалчихлаа, Монгол яах бол...

Admin | 2022-12-04


   Засгийн газраас нүүрсний хулгайд томоохон улстөрчид холбогдсон төдийгүй хэдхэн хүний асуудал биш бүлэглэл байна хэмээн мэдээлсэн. Гэвч үүнээс хойш хэдэн сар өнгөрсөн ч хэн гэж улстөрч, хэний компани нүүрсний хулгайд холбогдсон талаар тодорхой мэдээлэл хийгээгүй л байна. Үүнээс болж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч өчигдөр нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаж жагсав.

Харин Монголын нүүрсийг худалдаж авдаг Хятад улс аль хэдийнэ нүүрсний хулгайд холбогдсон зарим албан тушаалтанг цаазалсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ. Тодруулбал, Гашуусухайтын боомттой хил залгаа Өвөрмонголын Баяннуур сумын коммунист намын дарга, боомтын дэд дарга Г гэгчийг авлига авч, нүүрсний хулгайд оролцсон болохыг тогтоож цаазалсан байна. Энэ үеэр түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө зэрэг эд мөрийн баримт олджээ. Хамгийн сонирхолтой нь Г гэгч хэргээ хүлээж цаазлуулахын өмнө монголын талын ямар хүмүүс, ямар компани нүүрс тээвэртэй холбоотой энэхүү хулгайд оролцсон талаар нотлох баримтыг мэдүүлсэн гээд буй.

Тэгвэл Монгол Улс нүүрсний бүлэг хулгайгаа бараг илрүүлчихсэн юм биш үү гэдэг хардлага эндээс төрж байна. Мэдээж монголын талд нэр ус нь ирсэн байж таарах нь. Засгийн газрын зүгээс нэрсийг зарлана гээд хэдэн сар боллоо. Тэгэхээр нүүрсний хулгайд олон улстөрчид холбогдож, эрх баригчид тэр чигтээ унах нөхцөл байдал үүссэн болоод сүүлийн үед энэ талаар дорвитой мэдээлэл хийхгүй байгаа бололтой. Гэхдээ өчигдрийн жагсаал нүүрсний хулгайн бүлэглэлийг нэрлэхгүй бол улс орны хэмжээнд асуудал хүндрэхийг харуулсан байх.

Гэхдээ өнөөдөр С.Ганбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд Голомт банкны Д.Баясгалан, MCS группын Ж.Оджаргал, АПУ-гийн П.Батсайхан нарыг нүүрсний хулгайчдын толгойлогчид хэмээн мэдээлэл хийлээ. Гэхдээ Засгийн газрын зүгээс анхнаасаа хийсэн мэдээлэлтэй нэг л наалдахгүй байна. Учир нь бизнесийнхэн биш анхнаасаа бүлэглэлийн толгойлогчид нь улстөрчид гэсэн мэдээлэл явсан. Бүр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс холбогдсон гэсэн яриа гараад байгаа. Тэгэхээр эхний ээлжинд манай улс нүүрсний хулгайчдын нэрсийг олон нийтэд ил болгомоор байна. Мэдээж үүний дараа хуулийн хариуцлага яригдана. Гэхдээ манайд хуулийн хариуцлага битгий хэл нэр зарлах шатандаа замхардаг заваан технологи бий гэдгийг мартаж болохгүй.

 

                                                                                                                                                                                               Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)