169 хуулийн 869 хэсэгт "бичгээр" гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулжээ

Admin | 2022-12-05


Монголын банкны холбоо, Азийн сантай хамтран "Комплаенсын форум 2022” зохион байгуулж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал форумын үеэр хэлсэн үгэндээ, "Технологийн боломжийг үндэсний хэмжээнд хангах үндэс нь мэдээлэл солилцооны систем, танилт нэвтрэлтийн систем ба одоогоор “ХУР” системд төрийн 105 байгууллага, хувийн хэвшлийн 255 байгууллага холбогдож, 553 сервисээр дамжуулан нийт 1,156,908,549 удаа үйлчилгээ үзүүлээд байна. Мөн танилт нэвтрэлтийн “ДАН” системд төрийн 45 байгууллагын 89 систем, хувийн хэвшлийн 111 байгууллагын 125 систем холбогдож 1.6 сая иргэн бүртгэгдсэн.

Манай яамнаас судалгаа хийж үзэхэд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулиас хайлт хийхэд “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг илэрч, “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулсан байгааг өөрчлөх асуудал үзэл баримтлалын түвшинд хэлэлцэгдэж байна. Ингэснээр хууль хоорондын нийцлийг хангах ажлууд хийгдэж, байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлэх боломж илүү нэмэгдэж, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, эх баримтын хэмжээнд үнэлэх нөхцөлийг сайжруулна" гэж үзэж байгаагаа онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)