
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд болсон иргэдийн жагсаалын үеэр "лайвчин" гэх Д.Мөнх-Эрдэнэ "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны байрнаас жагсаалыг харуулсан шууд дамжуулалт хийсэн. Шууд дамжуулалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг Д.Мөнх-Эрдэнэтэй хамт байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Миний бие АНУ-д албан томилолттой 4 дэх өдрөө ажиллаж байна. Энэхүү томилолтын мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч мэдээлэгдсэн. Иймээс уг БИЧЛЭГТ миний хоолой байх ямар ч боломжгүй юм. Энэ мэт хөнгөн зүйлээр хүн харлуулна гэж байдаггүй юм" гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-05












Ярилцлага
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө







