Монголын дарга нар 89.5 тэрбум юаньтай тэнцэхүйц нүүрсний орлогыг улсаасаа хулгайлсан талаар Хятадын хэвлэлээр мэдээлжээ

Admin | 2022-12-06


  Хятадын хэвлэлээр монголчуудын жагсаалын талаар мэдээлэл цацагджээ. Энэ талаар иргэн Odbayar Enkhee " Монголын дарга нар нь 89.5 тэрбум юаньтай тэнцэхүйц нүүрсний орлогыг улсаасаа хулгайлсны улмаас иргэд төрийн ордон руугаа дайрч байна гэж мэдээллэж байна. 89.5 тэрбум юань чинь 12.8 тэрбум ам.доллар буюу 48 ИХ НАЯД ТӨГРӨГ. Одоо Хятадын прокурорын газраас хятадын банкуудад монголоос хэн хэн гэдэг улс төрч данстай байгааг, дансанд нь хэдэн юань байгааг асуугаад, тэр орлогоо нотлож чадахгүй бол тэр мөнгийг нь улсын данс руу шижлүүлүүлэх арга байна. 

48 их наяд төгрөг хэрвээ зах зээлд орсон бол яах байсан бэ? Юутай ч ам.долларын ханш 2500 төгрөгөөс дээшлэхгүй, инфляци хоёр оронтой тоо руу орохгүй байж болох байж. Метроны 3 шугам тавих байж, түгжрэл арилсан байх байж, гурван цахилгаан станц барих байж, үйлдвэрлэсэн цахилгаанаараа утаагаа бүрэн шийдчих байж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам.доллар гарчихсан байх байж. Айл бүрийн амьдрал гэгээлэг байх байж" хэмээн цахим хуудастаа бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)