Нүүрсний хулгайн асуудлаар "Эрдэнэс таван толгой" компанийн захирал асан Б.Ганхуягийг хорьжээ

Admin | 2022-12-07


  Нүүрсний хулгайд холбогдсон нэрсийг зарлахыг шаардаж иргэд тав дахь өдрөө жагсаж буй. Тэгвэл өнөөдөр үүрээр саяхан ажлаас нь чөлөөлсөн "Эрдэнэс таван толгой" компанийн захирал Б.Ганхуягийг цагдан хорьсон мэдээлэл байна. Түүнийг өнгөрсөн аравдугаар сараас эхлэн шалгаж байсан билээ.

Түүнчлэн дараах хүмүүсээс байцаалт авч шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ эдгээр хүмүүс зөвхөн нүүрсний хулгайн гар хөл, ард нь томоохон улстөрчид бий гэсэн олон нийтийн хардлага байгаа юм.

2. "Эрдэнэс таван толгой" компанийн захирал асан Д.Ариунболд

3. "Эрдэнэс таван толгой" компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н.Нурлат

4. "Таван толгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал

5. "Таван толгой төмөр зам" ХХК-ийн удирдлагын багийн гишүүд

6. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр

7. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр

8. Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай

9. Жижиг таван толгой компанийн хувьцаа эзэмшигч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

10.Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж зэрэг нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)