1.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
"Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой"
2. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
“Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна. Энэ бүх үймээн самууны ард ТЕГ-ын дарга байсан Б.Хурцаас эхлээд олон хүн байгаа мэдээллийг бид авч байна. Бид хамтдаа тэмцэх ёстой болохоос ялагдах ёсгүй. Олон олон жолооч нарын асуудал бий. Олон олон улстөрчдийн асуудал бий. Энэ бүхнийг хамтдаа байж шийднэ”
3. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
"Ерөнхий сайдын зүгээс ам нөхцлөөр буюу аман дээрээсээ нүүрсээ борлуулж буй байдал нь нүүрсний тээврийн компаниудын лоббигоор хийгдээд байдаг юм биш биздээ. Энэ нүүрсний тээврийн бизнесийг дагаад улсын эдийн засгийн хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний далд бизнес байгаа юм биш биз. Үүнийг шалгаж илрүүл. Тээврийн асуудалтай холбоотойгоор нэр бүхий УИХ-ын гишүүн шалгагдаж байгаа"
4. УИХ-ын гишүүн Н.Энхбаяр:
“Нүүрсний хулгайн асуудлаар өнөөдөр ярьж байна. Энэ асуудлыг би ил ч хэлж байсан, хаалттай УИХ дээр ч ярьж байсан. Энэ нүүрсний хулгайн цаана мина биш цөмийн бөмбөг дэлбэрнэ шүү. Нууц байгаа гишүүдээ ил болго гэж олон удаа хэлсэн. Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК арай хэтэрлээ. Улсаасаа давсан улс болсон байна”
5. УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
"Эрдэнэс Тавантолгой"-н нийт ашгийн 30 хувь буюу хамгийн томоохон хэсгийг эдгээр гэр бүл эзэлдэг. Тэд татвар төлөхгүй атлаа их хэмжээний ашигтай ажилладаг. Гол нь хууль хүчний байгууллагатай хамтарч байна. "Ухаа худаг"-ийн олигарх долоон гэр бүл бий. "Рио Тинто" нүүрсчидээр дамжуулж Монголын шүүхийг базаж байна. Нүүрсний хулгайн мэдээллүүдийг нууцын зэрэглэлээс ил болгоосой хэмээн хүсэж байгаа”
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14