Б.ПҮРЭВДОРЖ: Нүүрсний хулгайчдыг мэдэж байгаа ганц хүн бол Б.Ганхуяг

Admin | 2022-12-07


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нүүрсний хулгайн асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

Тэрбээр "Нүүрсний асуудал маш том асуудал болж эхэлж байна. Би хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Харамсалтай нь намайг ярьж байхад УИХ-ын гишүүд юм хэлүүлдэггүй байсан. Хулгай байна гэж хэлээд байхад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Б.Ганхуяг хоёр удаа намайг цагдаад өгч байсан. Нүүрсний хулгайн асуудлыг ганцаараа мэдэж байгаа хүн бол Б.Ганхуяг. Та нар ялыг нь багасгаж байгаад тохиролцож магадгүй. 2024 онд Ардчилсан нам ялна аа. Тэр үед ясыг нь янгинуулж байгаад нэг талд нь гаргана. Манай БНХАУ-ын коммунист нам манайд мэдээлэл өгчихнө" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)