Б.ЭНХБАЯР: Төмөр зам барьж чадаагүй асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байна

Admin | 2022-01-03


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл хүргэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ-ын Үйлвэржилтийн байнгын хорооноос 2021 оны 12 дугаар сарын 28-ны 06 тоот тогтоол гаргасан. “Эл тогтоолын хоёр дахь заалтаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бие даасан болон бусад этгээдүүдтэй хамтран хөрөнгө оруулж, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг энэ тогтоолын 1 дэх заалтад тусгагдсанаар хязгаарлаж, тэдгээрийг тус компанийн борлуулалтын орлого болон гадаад дотоод зах зээлд үнэт цаас гаргах, зээл авах, нүүрс урьдчилан борлуулах зэрэг эдийн засгийн үр ашигтай нөхцлөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосугай" гэж заасан. Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн хууль ёсоор бол төрийн өмчийн эзэн нь УИХ байдаг. Төрийн өмчийн компанийн засаглал нь Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудалд багтдаг. Эдийн засгийн байнгын хорооны асуудлыг өөр байнгын хороо хэлэлцэж, хууль зөрчиж байна. "Манай улсын хөгжлийн саад болж байгаа асуудал бол төмөр замаа бариагүй явдал юм. Хамгийн том хулгайч бол төмөр замын хулгайч. УИХ-аар хэлэлцэгдэж зөвшөөрөл аваагүй. Төмөр зам барьж чадаагүй асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)