Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Admin | 2022-12-08


Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 

Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ба Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний хүсэлтийг хүлээн авчээ. Харин Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалыг Гаалийн ерөнхий газрын даргаар томилсон байна. 

Хэдхэн хоногийн өмнө Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт хэвлэлийнхэнд "Би хүрз нүүрстэй ч холбогдоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шаардлагатай тохиолдолд ажлаа хүлээлгэн өгч, шалгуулахад бэлэн. Нүүрсний хэрэг яригдаж эхэлсэн 2013 онд би гаалийн албан тушаал дээр байгаагүй. Дараа нь 2018 онд Ажлын хэсэг гарч, шалгалт зохион байгуулахад нь Ажлын хэсэгт орж ажилласан. Тухайн үед 380 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэх дүгнэлтийг хуулийн байгууллагад шилжүүлж өгсөн" хэмээсэн байдаг. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)