Гянтболд буюу вольфрамын хэрэг АТГ-ын дарга З.Дашдаваагийн үед замхраад алга болсон шиг нүүрсний хэрэг замхрах уу

Admin | 2022-12-11


 
-“Ховдын мафи”-ийн хэрэгт холбогдсон  хурандаа С.Батзаяагийн хэргийг АТГ-ын дарга З.Дашдаваа тусгаарлаад хэрэгсэхгүй болгожээ-

“Ховдын мафи” гэх тодотголтой 30 гаруй эзэн холбогдогчтой дуулиант хэргийг АТГ-аас шалгаж байсан билээ. Гэвч уг хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдээгүй байна. Ганц тодорхой зүйл нь уг хэрэгт холбогдсон цагдаагийн хурандаа С.Батзаяа хэргээс мултарч, гадаадад чөлөөтэй зорчиж казино тоглон дарвиж яваа тухай прокурорууд хоорондоо ярилцдаг. Түүнийг хуулийг уландаа гишгэж, ийн дураараа дургихад АТГ-ын дарга З.Дашдаваа холбоотой аж. Тэрбээр тус газрын даргаар ирсэн даруйдаа С.Батзаяагийн хэргийг “ Ховдын мафи”-ийн хэргээс тусгаарласан  байдаг. Харин С.Батзаяа нь  З.Дашдаваагийн хуурай дүү гэдгийг  хуулийн хүрээнийхэн  мэддэг юм байна.  Энэ талаар өнгөрсөн долоо хоногт “лайвчин” нэртэй Л.Мөнх-Эрдэнэ цахим орчинд лайв хийж тодорхой дурдаж  АТГ-ын дарга З.Дашдаваа өөрийн дүү болон ойрын хүрээнийхээ хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгоод буй  тухай хэлж  байв. “Ховдын мафи” гэх тодотголтой хэрэгт холбогдсон хурандаа  С.Батзаяад  АТГ-ын дарга З.Дашдаваа  ямар учраас туслав гэдэг хардлага энд үүсэх нь тодорхой.Тэр тусмаа байгаль орчинд  их хэмжээний хохирол учруулсан энэ хэргийг бүхэлд нь шүүхийнхэн шийдвэрлэх болсон явдал юм.
Үүнийг тодруулахын өмнө хэргийг эргэн сануулахад 2020 онд Ховд аймгийн Цэцэг суманд гянтболд хууль бусаар олборлож хилээр гаргасан, улмаар нөхөн сэргээлт нэрээр байгальд ноцтой хохирол учруулсан хэрэгт Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Үнэнбат, “Белон” компанийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан, Г.Пүрэвганди, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа Ц.Ганболд, СХД-ийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа С.Батзаяа тэргүүтэй 30 хүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Энэ хэргийг “Ховдын мафи” ч гэж нэрлэдэг. Учир нь байгалийн ашигт малтмал болох гянтболд нэг хэсэг нь зөвшөөрөлгүй хууль бусаар олборлож, нөгөө хэсэг нь хилээр хяналтгүй гаргаж, өөр нэг хэсэг нь нөхөн сэргээлт нэрээр 27.27 га талбайг сүйтгэж, байгальд 26 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хохирол учруулсан байдаг. 
Гэвч өнөөдөр уг хэрэг намжсан бөгөөд үүнээс хэн мултарч үлдэв гэдэг ганцхан шалтгаан дурдахад дээрх хэрэгт Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа Ц.Ганболд, СХД-ийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан  хурандаа С.Батзаяа зэрэг хууль хяналтын байгууллагын удирдлагууд холбогдсон байдаг. Тэд найзууд. Түүнчлэн хурандаа С.Батзаяа АТГ-ын дарга З.Дашдаваагийн хуурай дүү буюу “хэтэвч нэгтэй” дүү гэдэг. Олны үг ортой. Учир нь З.Дашдаваа АТГ-ын даргаар очсон цагаас хойш “Ховдын мафи” тодотголтой хэрэг шийдэгдэхгүй дүлгэнэсээр
 өдийг хүрэв. Хэрэг эд мандаж байх үед “Ховдын мафи”-ийн хэргээс С.Батзаяагийн хэргийг тусгаарлаж шалгаж байгаа талаар өнгөрсөн жилүүдэд хэвлэл мэдээллийнхэн хангалттай мэдээлсэн билээ. Тэгвэл хурандаа С.Батзаяаг “Ховдын мафи”-ийн хэргээс сугалж, хэргийг хэрэгсэхгүй болгоод байгаа юм. Зөвхөн С.Батзаяа ч биш цагдаагийн хурандаа Ц.Ганболд ч мөн уг хэргээс мултарсан сурагтай. Тэр тусмаа байгаль орчинд  26 тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хэргийг бүхэлд нь шүүхийнхэн шийдвэрлэх боломжгүй болсон явдал юм.
                   АТГ-ын даргын  хуурай дүү С.Батзаяа гэгч хэн бэ? 
С.Батзаяа нь анх байр машинаа  нэгэн банк бус санхүүгийн  байгууллагад барьцаалан 500 төгрөг авч  дээрх мафид элсэж байсан баримт ч бий. С.Батзаяа нь  Ховдоос ачигдсан гянтболдыг  Улаанбаатар хотод саадгүй тээвэрлэн авчрах, нөхөн сэргээлт нэрээр олборлолтын үйл ажиллагааг саадгүй явуулахын тулд Ховд аймгийн хуулийнханд хахууль өгч байсан бололтой. 
Тухайн үед С.Батзаяагийн болон БНХАУ-ын иргэн Ху Лейлинг нарт холбогдох хэргийг тусгаарласан. Шалтгаан нь гянтболд олборлож, хилээр гаргаж 16 тэрбум гаруй төгрөгийн орлого олсон  “Өгөөжтэй өв” компанийн Ху Лейлинг гэгчээс 20 мянган ам.долларын хахууль авсан гэх мэдээлэл цацагдаж байв. Шалгалтын явцад  хурандаа С.Батзаяа Ховдын Цагдаагийн газрын дарга, Ц.Ганболдтой холбогдсон нь тогтоогдсон байдаг. Гэтэл наад зах нь  хурандаа С.Батзаяа  “Миний ард АТГ бий” гэж эргэн тойрондоо даналзаж явдаг сурагтай. Үүгээр зогсохгүй  архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа түүний  хэргийг  нэгтгэн шалгахгүй байгааг АТГ-ын дарга З.Дашдаваагаас асууя. Гянтболд буюу  вольфрамын  хэрэг  АТГ-ын дарга З.Дашдаваагийн  үед замхраад алга болсон шиг нүүрсний хэрэг замхрах уу.

Ховдын хэргийн талаар Цахиур.мн сайт ийн мэдээлж байв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)