Х.НЯМБААТАР: Х.Баттулга нүүрсний хулгайн хэргээр хамгийн эхэнд шалгагдах ёстой

Admin | 2022-12-11


Засгийн газрын өнөөдрийн  ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсанаас хойш хийсэн нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгож байна. Мөн тус компанитай холбоотой худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил болгож байгаа. Урьдчилсан байдлаар 207 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй. 2013 онд энэ төрлийн хэрэг шалгагдаж байгаад хаагдсан. Хөөн хэлэлцэх хугацааг ярихад үргэлжилсэн гэмт хэргийг хамгийн сүүлд үйлдэгдсэн хэргээс хөөхөөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдахгүй. 

Нүүрсний хэргийг шалгахад цар хүрээ их байгаа учраас мөрдөгч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага байгаа. Нэг тээврийн хэрэгслийг таван жолооч барьсан бий.  Эдгээр жолоочдоос мэдүүлэг авна. Хил гаальтай холбоотой асуудал яригдаж байна. Нүүрсийг хууль бусаар хил гаргахад үгсэн хуйвалдаж оролцсон байж болзошгүй учраас хил, гаалийн албан тушаалтнуудыг бүртгэлгүй нүүрсний хэрэгтэй холбогдуулж шалгана. Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтнуудыг мөн шалгана.

2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг барих гэж байхад зогсоосон хүн бол экс ерөнхийлөгч Х.Баттулга. Дараа нь бондын мөнгөөр буюу 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн бол мөн Х.Баттулга.Энэ хүн бол нүүрсний асуудлаар хамгийн түрүүнд шалгагдах ёстой" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)