Нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж буй Х.Нурлатыг өнгөрсөн аравдугаар сард саатуулсан хэдий ч суллаад байсан. Тэгвэл дахин нэг сар хорихоор болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг нэг сар хорих шийдвэр гаргасан байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Нүүрсний хулгайчдыг жагсагчид зарла гэж байгаа. Жишээлбэл, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн удирдлагад ажиллаж байсан Х.Нурлатын хамаарал бүхий компани нь Бүгд найрамдах Казахстан Улсын Алматы хотод тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьж байгуулсан гэх асуудлыг шалгаж байна. Гэхдээ энэ хүнийг эцсийн байдлаар гэм буруутай гэж зарлаж болохгүй. Яг үүнтэй адил УИХ-ын тэр, тэр гишүүн гэж зарлах нь мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй байхад зохимжгүй” гэж мэдэгдсэн билээ. Х.Нурлатын хувьд "Таван толгой түлш” ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж.Мөн улс дамнаж өндөр зэрэглэлийн орон сууц барьсан асуудлыг шалгаж байгаа юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 2 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14