Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нүүрсний хулгайн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, Манайд ч танайд ч хулгайч бий, гэхдээ танайд олонх нь үлдчихсэн. Хоёр намын хэрүүл болгож дуусгаад, дундаас нь энэ олон арван жил дандаа хулгайч нар хожиж ирсэн. Тийм учраас ард түмний итгэл алдарч байна шүү дээ. Шударга байж нүүрсний хулгайчдаа зарла. Өнөөдөр хэдэн хүнээр туг тахиад, жинхэнэ хулгайч нараа хамгаалаад явж болохгүй шүү.
Оффтейк гэрээгээ ил болгооч. Яагаад ААН-үүд хоорондын гэрээг нууц болгодог юм. Би нүүрсний хулгайн талаар юм ярьж чадахгүй байгаа нь мэдээлэл байхгүйтэй холбоотой. Нүүрсний хулгайд оролцсон гэж үзэж байгаа бүх хүнийг дуудаач. Миний ойлгосноор хуулийн байгууллагын хүч хүрэхгүй байна. Нүүрсний хулгайн учрыг олохгүй байгаа юм байна. МАН цөөнхөөсөө эхэлж дүүжилж эхэлсэн бол одоо өөрсдийнхөө хэдийг дүүжлээд эхэллээ. Ингэж болохгүй ээ та нар" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 5 минутын өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 51 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14