УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2022.12.15/ болж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нүүрсний хулгайтай асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Бид тавын нэр нүүрсний хулгайд дуудагдсан нь сайн хэрэг гэж харж байгаа. Учир нь энэ хэрүүл удаан үргэлжилнэ.Харсан хүн хулгайлдаг гэсэн онол бий. Бидний нэр цэвэрлэгдээд гарна. Хулгай хийгээгүй хүн айх юм алга. Жинхэнэ хулгайч нарыг ард түмэн мэдэж байгаа юм байна лээ. Цаашдаа Таван толгойг ард түмний өмч болгох уу гэдэг асуудал чухал байна. Үе үеийн засгийн газар хэрүүл хийгээд л үлддэг. Таван толгой бол 30 долларын өртгөөр нүүрс үйлдвэрлээд 100 доллароор зардаг мөнгөний хэвлэдэг машин. Таван толгойн өмчийг 100 хувь ард түмний өмч болговол ядарсан ард түмэн амьдарч чадна. Энэ бол Монголын ард түмний өмч" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 17 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14