Наадмын зардал гэж "Шинэ үеийн нэгдмэл залуус" ТББ руу 4.5 тэрбум төгрөг шилжүүлжээ

Admin | 2022-01-03


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонссон билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн байна. Төсвөөс мөнгө гаргаагүй гээд байсан. Гэтэл улсын төсвөөс хийсэн юм уу. Хэдэн төгрөгөөр хийсэн бэ.  "Шинэ үеийн нэгдмэл залуус" гэх ганц ТББ руу НЗДТГ-аас гэхэд "Наадам зохион байгуулах" гэх утгаар 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Наадам болоогүй биз дээ. Ганцхан төрийн бус байгууллага руу ийм их мөнгө шилжүүлж байгаа юм чинь өөр хаашаа, хэрхэн мөнгө шилжүүлж, угаасныг хэн ч таашгүй" гэсэн билээ. Тэгвэл энэхүү "Шинэ үеийн нэгдмэл залуус" ТББ нь УДЭТ-ын менежер З.Нямзулын нэр дээр бүртгэлтэй ажээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)