Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойд зориулан Нийслэлийн ИТХ-ын ивээл дор Нийслэлийн Шатрын холбоотой хамтран “Шатар сонирхогчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгуулж байна.
Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд анхан шатны аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сард болж, шалгарсан 81 шатарчин “Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцож байгаа юм.
Шатар сонирхогчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нээж үг хэлэхдээ “Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хадгалах, үндэсний дархлаагаа сэргээх олон чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүний нэг нь шатар сонирхогчдын дунд зохион байгуулагддаг тэмцээн юм. 2012 онд Үндсэн хуулийн 20 жилийн ойгоор анх удаа УИХ-аас шийдвэр гарч, УИХ-ын ивээл дор Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдрийг хүртэл зохион байгуулж байна. 2021 онд Монгол Улсын хэмжээнд шатрын тэмцээнд нийтдээ 6000 гаруй шатарчин ур ухаанаа сорьсон. Энэ жилийн хувьд нийслэлийн дүүргүүд дээр зохион байгуулсан тэмцээнд 500 гаруй эрэгтэй, 150 орчим эмэгтэй шатарчин оролцож шалгарсан тамирчид өнөөдрийн хагас шигшээ шатанд шалгараад оролцож байна. Энэ тэмцээнээс шалгарсан 18 шатарчин нийслэлээрээ овоглож Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно” гэж хэллээ.
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн шатрын холбооны зарим багш дасгалжуулагчийг шагнаж, урамшууллаа. Тодруулбал,
Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор Буриад улсын гавьяат дасгалжуулагч, Олон улсын шатрын холбооны дасгалжуулагч, Нийслэлийн Шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Эрдэнэдоржийг шагналаа. Тэрбээр нийслэлийн хүүхэд залуучуудад оюун ухааны спорт болох шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, 8 удаагийн дэлхийн аваргыг дасгалжуулсан юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн медалиар УИХ-ын Тамгын газрын референт Г.Алтан-Оч, НШХ-ны ТУЗ-ийн дарга Ц.Батсайхан, Монголын Шатрын холбооны багш дасгалжуулагч Ч.Баттүвшин,
Нийслэлийн Засаг даргын шагнал “Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг”-ээр НШХ-ны ТУЗ-ийн гишүүн Х.Болдбаатар, багш дасгалжуулагч Ц.Батболд,
Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Монголын Шатрын холбооны багш дасгалжуулагч, менежер М.Гүнбаяр нарыг тус тус шагналаа.
Шатар сонирхогчдын 2022 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 18-ны өдөр буюу маргааш тодорно. Хагас шигшээгээс шалгарсан шатарчид 2023 оны 1 дүгээр сард УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах Улсын аваргын тэмцээнд оролцоно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 10 минутын өмнө
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 58 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14