Х.НЯМБААТАР: Өдөр болгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Admin | 2022-12-18


    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Жагсагчдын шаардлагыг ойлгохоо болиод байна. Би тэдэнтэй хамгийн олон удаа уулзсан хүн. Эхний шаардлага нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдсон хүмүүсийн нэрсийг зарла гэсэн. Одоогийн байдлаар АТГ 50 гаруй хүнийг шалгаж байгаа. Өдөр болгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах явцад мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэг, нотлох баримтуудад үндэслэн тодорхой хүмүүсийг шалгаж байгаа. Монгол Улс 1994 оноос хойш анх удаагаа авлига албан тушаалын хэргийн ялын бодлогод огцом өөрчлөлт хийлээ" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)