Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотойгоор шалгаж байсан билээ. Тэгвэл Х.Баттулга өчигдөр БНСУ руу явсан байна. Түүнийг зүрхний эмчилгээ хийлгэхээр явсан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ нүүрсний хулгайтай холбоотой хэрэгт холбогдож байсан түүнийг хил давж зугтсан гэж олон нийт хардаж байгаа. Х.Баттулгын талаар хэн юу гэж хэлсэн болохыг сонирхуулъя.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавьат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л…Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 18-нд нүүрсний хулгайн хамгийн их оролцоотой Х.Баттулга хилээр гараад явчихлаа. Чоно борооноор гэдэг шиг. Үүнд хэн нэгэн хариуцлага тооцохгүй бол болохгүй . Х.Баттулгыг эмчлүүлэх зорилготой явсанд нь итгэхгүй байна. Одоо хилийн хоригоо тогтоо. Тэгэхгүй бол энэ хулгайчид чинь гараад дууслаа. Энэ хүнийг шууд яллаагүй. АТГ-аас шалгаж байна л гээд байгаа. Иргэдийнхээ өмнө эр зоригтойгоор асуудлаа тавьж чадахгүй ийм өөдгүй, арчаагүй, эр зориггүй улстөрчид байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 46 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14