Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой дараах тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр “Ерөнхийлөгч асан Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа мөрдөгч дараагийн хойшлуулшгүй арга хэмжээг авна. Ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахаа тухайн хүний хувийн байдалд тохируулдаг. Оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй байгаа тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй баталгаа, барьцаа тавьж болдог.
Миний ойлгосноор энэ сарын 18-нд Сөүлийн чиглэлд нисэхийнхээ өмнө хувийн баталгаа гаргаж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн эрүүл мэндийн бичиг баримтыг нотолсныг мөрдөгч хүлээн авснаар явуулсан гэж ойлгосон” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 16 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14