Нүүрсний хулгайтай холбогдсон МАН-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж магадгүй

Admin | 2022-12-19


Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан билээ.

Үүнд одоогийн УИХ-ын долоон гишүүн бий. МАН-ын тав, АН-ын хоёр гишүүний нэрийг зарласан.

Тэгвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нараас байцаалт авсан гэх мэдээлэл байна. Дээрх гишүүд өөрсдийгөө буруугүй хэмээн өнгөрсөн долоо хоногт нэлээд эсэргүүцлээ илэрхийлсэн. Дээрх таван гишүүн 2020 оны сонгуулиар сонгогдсон бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр Улсын ерөнхий прокуророос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-аар оруулж магадгүй байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)