Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНСУ руу явсан билээ. АТГ-т шалгагдаж байх үеэр ийн хил давсан нь түүнийг оргон зайлсан байж магадгүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд буй. Энэ талаар АТГ-аас Х.Баттулгыг эрүүл мэндийн шалтгаанаар хил давсан гэсэн бол орой Ардчилсан намаас албан ажлаар явсан гэж мэдэгдэл хийв. Ардчилсан намын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгад хилийн хориг тавиагүй, яллагдагчаар татаагүй болохыг мэдэгдэж байна. Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй. Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 5 минутын өмнө
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 53 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14