Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийн аюулгүй байдлыг ханган байрлуулах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас “Түр байраар ашиглах сургуулийн спорт заалыг жишиг байдлаар тохижуулах төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд НҮБ-ын Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуульд болзошгүй гамшгийн үед ашиглах 100 хөнжил, 100 гудас, 100 эвхдэг ор, 100 хоолны хэрэгслийн багцыг хүлээлгэн өгч, бэлэн байдлын нөөцийг бүрдүүллээ.
Гамшигт нэрвэгдсэн иргэдийг түр орон байраар хангах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1511 дүгээр захирамжаар гамшгийн үед түр орон байраар ашиглах сургууль, цэцэрлэгийн байр, спорт заал, зочид буудал, амралт, аялал жуулчлалын 344 барилгыг тодорхой болгосон. Цаашид шинээр барих сургуулийн барилгыг гамшигт тэсвэртэй барилгын зураг төслийн дагуу төлөвлөн, жилд 18 түр орон байрыг шаардлагатай материал, хэрэгслээр хангаж тохижуулах хөрөнгийг жил бүрийн төсөвт суулгахаар төлөвлөн ажиллаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 26 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14