Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2022.12.20) хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу ард иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, гарц, шийдэл олох шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг Байнгын хорооны дарга танилцуулгын эхэнд дурдлаа. Тэрбээр нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, тэдгээрийн эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөх санал асуулгыг “Зөвлөлдөж шийдье” сэдвээр зохион байгуулахаар уг төсөлд тусгасан гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
У.ХҮРЭЛСҮХ: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг...
tentsver.mn | 18 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14