Нүүрсний хулгайтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг цагдан хориод байгаа. Түүнийг ойр дотны хүмүүстээ давуу байдал олгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн сар цагдан хорихоор болсон. Буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтооно.
Харин түүнээс өмнө цагдан хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн амь насыг хамгаалалтад авах хэрэгтэй байна. Учир нь тэрээр тавантолгойн төслийг 2007 онд тэг байхаас эхлэн ажиллаж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн хүн. 2020 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад аж үйлдвэрийн гавьяат цол ч хүртэж байлаа. Өнгөрсөн хугацаанд нүүрстэй холбоотой бүхий л гэрээ, хэлэлцээрт тэр гарын үсэг зурсан.
Тиймээс нүүрсний хулгайтай холбогдох нэрсийн тэргүүн эгнээнд орж хоригдож байцаагдаж байна. Хэдийгээр Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал ч түүний ард МАН-ын томчууд, Х.Баттулгаас эхлээд АН-ын томчууд бий гэж олон нийт хардаж буй. Аль нь байлаа ч тэр бол өнөөдрийн нөхцөлд цорын ганц гэрч болчхоод байна. Түүнээс илүү “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний олборлолт, нийлүүлэлт, тээвэрлэлт, экспорт, орлого ярих хүн үгүй. Өөрийн болон өрөөлийн “но” бүхнийг тэр мэдэж байгаа.
Тиймээс Б.Ганхуягийн амь насыг хамгаалалтад авах нь зүйтэй болов уу. Өмнө нь дуулиант хэрэгт холбогдон хоригдож байх үедээ шоронгийн өрөөнд учир битүүлгээр амиа алдсан тохиолдол манай улсад цөөнгүй гарч байсан удаатай. Ийм зүйл давтагдахыг үгүйсгэхгүй. Учир нь нүүрсний хулгай бол улс орныг хамарсан эдийн засгийн маш том гэмт хэрэг. Үе үеийн төрийн тэргүүнүүд нэр холбогдож байна. Нөлөө бүхий улстөрч, бизнесменүүд холбогдож байна. Зөвхөн өнөөдрийн байдлаар хууль хяналтын байгууллага 17 хүний нэр зарласан. Цаашдаа хэчнээн нэр энэ хэрэгт холбогдохыг таашгүй. Тиймээс өнөөдрийн цагдан хоригдоод байгаа цөөхөн гэрчээс нүүрсний хулгайг илрүүлж үр дүнд хүрэх эсэх нь хамааралтай болчхоод байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 26 минутын өмнө
Т.ДАВААДАЛАЙ: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын...
tentsver.mn | 39 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14