АТГ-аас арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой гэх 17 хүний нэрийг зарласан билээ. Уг нэрсийн тэргүүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т очиж мэдүүлэг өгсөн. Харин үүнээс хоёр хоногийн дараа БНСУ руу эмчилгээнд явсан гэх. Олон нийтийн зүгээс түүнийг зугтсан эргэж ирэхгүй байх гэсэн хандлагатай байгаа. Энэ талаар АТГ-ын дарга З.Дашдаваа "Х.Баттулгад хилийн хориг тавиагүй. Хэргийг нь шалгаж байгаа. Оргон зайлсан гэдгийг хэн нотлоод байгаа юм" гэв.
Тэгвэл зарим хэвлэл мэдээлэлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-т бүтэн гурван цаг мэдүүлэг өгсөн. Улмаар тэндээсээ гараад шууд Төрийн ордон орж ЕТГ-ын дарга Я.Содбаатартай уулзсан гэжээ. Тэд юуны талаар ярилцсан нь ч одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Х.Баттулга эх орондоо ирэх эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 26 минутын өмнө
Т.ДАВААДАЛАЙ: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын...
tentsver.mn | 39 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14