Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар замын түгжрэлийг 50 хувь бууруулна гэж амлаад хагас жилийн хугацаа өнгөрлөө. Сургууль, цэцэрлэгийн амарч байгаа учраас л түгжрэл бага зэрэг буурч, арай зам дээр нам зогсчихгүй яваад байна. Түгжрэлийг 50 хувь бууруулах талаар бодлогын хувьд дорвитой алхам өнөөг хүртэл хийгдээгүй л байна. Харин хотын дарга Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрыг татан буулгаж байгаа сурагтай. Хотын түгжрэлийг 50 хувь бууруулна гэсэн том зорилт тавьчихаад тэргүүн эгнээнд ажиллах хамгийн чухал агентлагаа татан буулгачихлаа. Тэгэхээр түгжрэл буурах нь дахиад л цаасан дээр үлдэх нийслэлийнхний хоосон мөрөөдөл болж үлдэх бололтой.
Угтаа Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын гол үүрэг нь ерөөсөө л Улаанбаатарын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хийх. Ингэхдээ мэргэжлийн инженерчлэлийн түвшинд гүйцэтгэх юм. Товчхондоо энэ агентлагт хотын түгжрэлийг бууруулах гол мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэсэн үг. Гэхдээ уг газар үндсэн үүргээ үнэхээр сайн биелүүлж ажилласан уу гэвэл, бас худлаа. Уг бүтэц Замын цагдаагийн газрын харьяа байж байгаад 2018 онд бие даасан агентлаг болж гарсан. Өнгөрсөн хугацаанд татварыг тав дахин нэмнэ, торгууль, татвараа төлөөгүй бол хотын төв рүү хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн санаануудыг гаргаж тухайн үедээ нийгмийг бужигнуулж байсан. Үүнээс өөр нүдэнд үзэгдэж гарт баригдах ажил хийгээгүй нь үнэн. Тийм бол өнөөдөр бид түгжрэл ярихгүй байх байсан. Тэгвэл мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн түвшинд ажлуулж чадахгүй, чадваргүй харагдуулж гурван жил ажилласан удирдлагын л буруу. Урагшгүй удирдлагаас болж бүхэл бүтэн газрыг татан буулгаж байхаар мэдлэг, чадвартай, мэргэжлийн хүнийг удирдлагаар нь тавиад дорвитойхон шиг хашаад хамтарч ажиллавал түгжрэлээ шийдэхэд арай дөхөмтэй биш үү, Засаг дарга аа.
Нийслэлийн авто зам хөгжлийн газрын бөөрөнд нааж хэлтсийн хэмжээнд ажлуулаад улам л дордож, эцэст нь замын хөдөлгөөний зохион байгуулалтын мэргэжилтэн ч үгүй болох нь гэж салбарын хүмүүс нь халаглаж сууна. Түгжрэлийг бууруулах зорилтод тойрог зам барих, гол замуудаа өргөтгөх, нүхэн гарц барих гээд олон төлөвлөгөө бий. Мэдээж энэ бол Авто замын газрын ажил. Харин хоёр, гурван уулзвар инженерчилнэ гэснийг эс тооцвол хөдөлгөөн зохион байгуулалтын юм үнэндээ харагдахгүй байна. Ямартай ч дээрх үйлдлээс харахад хотын даргын зорилт хөрөнгө мөнгө гарзадсан, хий хоосон мөрөөдөл төдий бололтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13