Х.НЯМБААТАР: Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл Казиногийн тухай хуулийг заавал батлах ёстой

Admin | 2022-12-25


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлээ хийлээ.

Тэрбээр "Казиногийн тухай хуультай холбоотой Монгол улсын эрх зүйн тогтолцоонд сонин, содон түүх байдаг. 1998 онд УИХ Казиногийн тухай хуулийг баталж гаргаж байсан. Харамсалтай нь тухайн үед үүссэн нөхцөл байдал, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулж, тухайн хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хүчингүй болгож байсан юм. 

Казино бол дэлхийн маш олон оронд цэнгээнт аялал, жуулчлалын хөтөлбөрт орж явдаг. Тиймээс Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа тохиолдолд Казиногийн хуулийг заавал баталж, казино байгуулж, түүгээр дамжсан аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Мөн дэлхий нийтийн аялал жуулчлалын болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хамгийн том соёл бол морины соёл байгаа. 

Бид нүүдэлчин, морьтон монголчуудын удам хэдий ч сонгодог морин уралдааны соёл манай улсад төдийлөн орж ирээгүй байгаа. Манайхаас бусад бараг бүх улс оронд сонгодог морин уралдааны соёл өндөр хөгжсөн байдаг. Тэр утгаараа бид аялал жуулчлалын нэг том бүтээгдэхүүн болгож нөгөө талдаа залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл болгож, энэ хуулийг өргөн мэдүүлж байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)